”Emerald” өгүүллэг [1-р хэсэглэл]

Published Хоёр дугаар сар 18, 2013 by ・● Гэгээ ● ・

За сайн байцгаана уу? Өгүүллэг хүлээсэн хүмүүс маш их байх шиг байна хэхэ. Тэгээд би нь өмнө нь Хайртай хүндээ зориулж бичиж байсан ”EMERALD” өгүүллэгээ та бүхэндээ хүргэхээр боллоо. ”Eunjung” шинээр орж ирсэн админ маань бас өгүүллэг бичих л юм шиг байна. Энэ өгүүллэг маань 4 хэсэгтэй, гол дүрд нь манай хөөрхөн макнаэ Taemin тоглох болно. Та бүхнийг гайхалтай үлгэрийн ертөнцөөр аялуулна гэдэгт найдаж байна. Хүлээн авна уу???

1.1. Танилцуулга & Миний чадварын талаар

Дэлхий нэг л өглөө гэхэд орвонгоороо эргэжээ. Хөрс ус ширгэж, агаар бохирдоход хүрч тэр чигээр Мутантуудаар дүүрчээ. Тэд хоорондоо сонирхол зэргээрээ тэрсэлдэж, тулалдаж байлаа. Харин гагцхүү 1 л зүйлийн төлөө тэд зүтгэнэ. Энэ бол хүсэл биелүүлэгч Emerald

Emerald зөвхөн Мутантуудад үйлчилдэг ба нэг л хүсэл биелүүлэх шидтэй. Мутант болгон өөрийнхөө сонирхолыг дээдэлж түүнийг хайсан боловч өдийг хүртэл олж чадаагүй. Би ч мөн адил. За тэр яахав та бүхэнд өөрсдийгөө танилцуулъя. Намайг И Таэмин гэдэг. Би ер бусын чадвартай мутант хүү. Миний аав ч бас мутант. Миний чадвар бусад хүмүүст гологддог ч гэсэн надад хэзээ ч гологдож байгаагүй. Би нисэх чадвараа үнэхээр сайн хөгжүүлж эзэмшсэн нэгэн.

cute-shinee-shinee-taemin-taemin-taemin-angel-Favim.com-173605

Тэгэхэд тусалсан аав, Пак багш 2тоо үнэхээр талархаж явдаг. Үхэшгүй мөнх байх уйтгартай хэдий ч тийм ч муугүй шүү. Гэхдээ би хааяа хүн болохыг хүсдэг. Ээж минь миний ганц амьд эрдэнэ. Тэр минь хүний ертөнцөд хүн хэвээр амьдарч байгаа. Ээжтэйгээ цуг тэнд амьдрамаар байгаа хэдий ч аав минь хориглосны эцэст би одоо энд байна даа.

Лухан: Хөөөөе!! Юугаа бодоод ганцаараа яриад байгаан бэ? Эсвэл нисдэг мутантад тийм шинж тэмдэг илэрдэг юм уу?

Таэмин: Заа чи болилдоо

1.2.Явах хэрэгтэй боллоо

/JYP ирэв/

Таэмин: Сайн уу? Ааваа Сайхан амарсан уу?

JYP: Сайхан амарлаа хүү минь. Чамд нэг хэлэх зүйл байна. (Luhan-луу харав)

Лухан: Өө за би гараад байж байя.

Таэмин: Юу юм бэ?

JYP: Чи хот руу явах хэрэгтэй байна. Тэнд чамтай уулзах ёстой нэг хүн бий. Магадгүй тэр хүн чамд Emerald-г олоход тусалж мэднэ. Сургуулийн наад талын кафэд тэр чамайг хүлээж байх болно.Хүү минь! Хотод очихдоо маш болгоомжтой байгаарай. Далавчаа нуухаа мартваа. Сэтгүүлчид их байгаа сурагтай.

Таэмин: Ааваа юу гэж дээ. Би чинь эзэмшсэн хүн шүү дээ. За би явлаа. Сайн сууж байгаарай. (Гэрээсээ гарав) Баяртай Лухан!

/Нисээд мутантуудын хотхоны үүдний хаалган дээр буув/ Хаалга хөлдсөн байлаа.

Таэмин: Энэ муу Seohyun-г дээ! Уучлаарай би гармаар байх юм.

Seohyun: Намайг ёстой уучлаарай. (Яаанаа би шидээ яаж буцаах билээ? Суралцаж амжаагүй шүү дээ)—> Бодов

/Энэ үед Baekhyun ирээд шууд л галаараа хаалганы мөсийг хайлууллаа/

Baekhyun: Таэмин андаа хаачих гэж байгаан?

Таэмин: Чухал бишээ андаа (Нисээд явчихав)

Baekhyun: Seohyunаа чадвараа сайн эзэмшээрэй. Тэр болтол би чамтай жоохон зууралдах нь дээ

1.3. Үл мэдэгдэх хүн

/Таэмин Хотод ирж кафэд орон нөгөө хүнээ хайлаа./ Өө тэр хүлээж байх шиг байна.

Кан: Сайн байна уу? Таэмин. Удаан хүлээлээ шүү!

Таэмин: Харин…. Уучлаарай хүлээлгэсэнд

Кан: Суулдаа. Танилцъя. Намайг Кан гэдэг. Чамайг би танинаа

Таэмин: Танилцахад таатай байна. Та намайг яаж таньдаг юм бэ? Бас ямар хэргээр надтай уулзав?

Кан: Би чамайг багаас чинь мэддэг байсан. Харин өөр юм асуулгүй үндсэн ажилдаа орцгооё

Таэмин: Үндсэн ажил гэж?????

Кан: Emerald-г олох ажил. Чамд би тусалахаар ирсэн.

Таэмин: Яагаад надад тусална гэж?? Би таньд нэг л итгэж өгөхгүй л байна

Кан: Би тэрийг хэлж чадахгүй ээ. Гэхдээ би чамд туслах ёстой

Таэмин: Шал балай юм ярьж байх юм аа. Хэрэггүй л ирлээ. Emerald-г энэ хүн яаж мэднэ гэж. Тэглээ ч надад одоо хүсэх зүйл алга. Аавтай би энд байх хэрэгтэй шүү дээ

Кан: Чиний бдож байгааг би мэдэж байна. Чи ээжтэйгээ байх дуртай. Аав чинь харин чамайг хорьдог. Тийм биз??

Таэмин: (Энэ яаж мэдвээ)–? Бодов. Та юу яриад байгаан бэ? Би явах ёстой боллоо. Баяртай. (Босов)

Кан: Чи тэгж бодож болноо. Харин шийдвэрээ өөрчилөхөөр болвол надад хандаарай. Энэ миний нэрийн хуудас. (Ширээн дээр тавьчихаад яваад өгөв)

Таэмин: Ямар сонин хүн гэгч нь энэ вэ?

1.4. Анхны харцаар гэж үү???

/Энэ үед/

Soyeon: Ариум аа! Чи өнөөдөр сэтгүүлчийнхээ мэргэжлээр дадлагт гарах уу?

Ариум: Мхм. Яасан? Чи надтай цуг явах уу?

Soyeon: Миний сонирходог зүйл наадах чинь биш ээ. Харин чи ямар ажлаар дадлагт гарахын?

Ариум: ”Мутантууд” гэдэг сэдвээр

Soyeon: Тийм үү? Наадах чинь харин миний сонирходог зүйл байна шүү. Хамт явцгаая

Ариум: Хүүе хүүе байж байлдаа. Камер аа аваадхъя. Яасан аймар яарч байхын бэ?

Soyeon: Хэхэ заза явцгаая

/Энэ үед Таэмин хотхон луугаа нисэх гээд хүнгүй газар хайгаад явж байтал гэнэт Хара гараад ирэв/

Таэмин: Чи энд юу хийж байгаан?

Хара: Би алга болоод чиний араас чинь дагасан юм аа. Яасан? Би буруу зүйл хийчихсэн үү?

Таэмин: Чи!!!! Хэзээнээс дагаж эхэлсэн?

Хара: Хотод дөнгөж буухаас чинь хойш

Таэмин: Тэгвэл бас Кафэд?

Хара: Мэдээж

Таэмин: Чи муу золиг. Үхмээррр байна уу???? За хүмүүст хэлээд яриад байв аа! Ямартай ч тэр их сонин хүн байна лээ (Нэг зүйл рүү цоо ширтлээ)

Хара: Хүүе Хүүе. Юу руу ингэтлээ хараад байнаа? Надад дурлачихсан уу?

Таэмин: Алив чи холддоо! Яг өөдөөс нь Ариум ирж байв

Таэмин: Хөөх!!

Хара: Найз нь танилцуулаад өгөх үү?

Таэмин: За болих уу даа. Би өөрөө очсон нь дээр байх. Баяртай

Хара: Би араас чинь дагах юм чинь

/Таэмин орой хүртэл Ариумыг дагалаа/

Ариум: Soyeon аа 2уулаа өнөөдөр юу ч олж чадсангүй дээ

Таэмин: Хара! Энэ 2н ярьж байгаа зүйлийг очоод сонсчихоод ир (баруун тийш харав) Хүүеээ Хааччихав аа???

Хара зүүн талаас: За за ойлголоо

Таэмин: Ёооо хүн цочоогоод хаячих юм. Хэзээдээ зүүн талд гарчихваа

Хара: Би чинь хэн билээ (Ариум Сүёон 2луу очлоо)

Сүёон: За зүгээр шдэ. Дараа нь хамт явнаа

Ариум: Гэхдээ би энэ Мутант гэдэг сэдвээр заавал хамгаалах болно доо.

/Хара Таэмин 2 хотхондоо ирлээ/

Таэмин Ариумыг бодсоор л байлаа

1.2. Миний сахиусан тэнгэр гэнэт л,,,

/Энэ үед JYP ирэв/

JYP: За хүү минь. Яасан гэнээ?? Чи Кан- тай санал нийлсэнгүй юу?

Таэмин: Аав минь. Дахиж намайг битгий тийм хүмүүс рүү явуулаарай. Үл мэдэгдэх сонин хүн байна лээ

JYP: Тийм гэж үү? Өөрийгөө чамд танилцуулаагүй хэрэг үү? Кан бол чиний сахиусан тэнгэр юм шүү дээ

Таэмин: Юу гэнээ?? Үнэхээр тийм гэж үү?

JYP: Тийм ээ хүү минь. Үнэхээр. Чи буцаад түүн рүү залгасан нь дээр байх

Таэмин: Гэхдээ аав аа! Emerald-г олоод би яах болж байна? Хүн блно гэж үү?

JYP: Мөрөөдлөө биелүүл. Бүжиглэх бол миний хүүгийн мөрөөдөл гэдгийг аав нь сайн мэднэ

Таэмин: Тэрэнд чинь Emerald ямар хэрэгтэй гэж? Би өөрөө чадах болноо. (Гэнэт Ариум бодогдлоо) Заза Аав ойлголоо. Надад бодох хугацаа хэрэгтэй байна.

Аав яагаад байгаан бол?? Хэрвээ Кан миний сахиусан тэнгэр мөн л бол тэр надад туслах юм байна. Тэр охин бас ээж минь. Би үнэхээр жирийн хүн болох хэрэгтэй гэж үү?

Гэнэт хажуу тийш хартал Кан ы өгсөн нэрийн хуудас нүдэнд минь өртлөө. Дөхөж очин хартал

”Нэр: Кан   Ажил үүрэг: Сахиусан тэнгэр’‘  гэж бичээстэй байлаа. Эргүүлээд хартал бүх бичигнүүд илбийн юм шиг солигдож  ”И Таэмин Би чам дээр яг одоо очиж байна ”  гэж гарлаа.

За нэгдүгээр хэсэг дууслаа. Цаашаа Таэмин-ы сахиусан тэнгэр юу болж??? Таэмин яахыг мэдмээр байна уу? Тэгвэл сэтгэгдэл бичихэд л хангалттай. Дараагийн хэсгийг 15 сэтгэгдлийн дараа оруулна. 1 хүн 4 сэтгэгдлээ бичиж болноо🙂

10 comments on “”Emerald” өгүүллэг [1-р хэсэглэл]

  • Хариу үлдээх

    Fill in your details below or click an icon to log in:

    WordPress.com Logo

    You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

    Twitter picture

    You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

    Facebook photo

    You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

    Google+ photo

    You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

    Connecting to %s

    %d bloggers like this: